Хүмүүжигчид тогоочийн сургалтад хамрагдлаа

Дундговь аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанаас аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвтэй хамтран тогоочийн мэргэжил олгох нэг жилийн чадамжжуулсан сургалтыг 2013 оны дөрөвдүгээр улиралд багтаан шийдвэр гүйцэтгэх албаны байрлалд амжилттай зохион байгуулжээ.

Сургалтад тус албаны Цагдан хорих байрны хоёр хүмүүжигч хамрагдан амжилттай суралцаж,мэргэжлийн үнэмлэхээ гардан авчээ.

Уг чадамжжуулсан сургалтад МСҮТ-ийн нийтийн хоолны технологийн багш, Монгол улсын мастер тогооч, Х.Оюунцэцэг, хоол үйлдвэрлэл сургалтын багш С.Цэцэгмаа, нийтийн хоолны технологийн багш Ө.Цэрэндолгор нар сүмс хачир бэлтгэх, цагаан хоол, дотор махан хоол, монгол болон олон үндэстний хоол, талх нарийн боов гэсэн зургаан сэдвээр нийт280 цагийн онолын болон дадлагын хичээлийг оржээ.

Сургалтын үр дүнг дүгнэх, тогооч нарын хийж буй хоолонд хөндлөнгийн үнэлгээ хийлгэх зорилгоор амталгаат үзэсгэлэн зохион байгуулж, нийт 29 нэр төрлийн зууш болон махан хоолыг бэлгэн оролцсон нь үзэсгэлэнд оролцогчдын талархлыг хүлээсэн байна.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ