Удаан хугацаанд гэртээ суугаад ингэж байгаа юм болов уу

Сайн байцгаана уу. Би та бүхнээс зөвлөгөө авахаар захидал бичиж байна. Би одоо 30-тай хоёр хүүхэдтэй. Таван жил хүүхдүүдээ харж гэртээ суулаа. Сүүлийн жил их гутранги, ямар нэг зүйлд сэтгэл хөдлөл багатай болчихлоо. Гэртээ суугаад байхаар ингэдэг юм болвуу?
Миний хань сайн хүн. Би өөрийгөө эхнэр эх хүнийхээ үүргийг сайн биелүүлдэг гэж боддог. Үнэндээ амьдралд минь элдэв муу зүйл болдоггүй. Нөхөр маань ч араар тавьж иймээ тиймээ болдоггүй. Өмнө нь ажилхийе гэж боддог байсан бол одоо юу ч хийж чадахгүй юм шиг санагддаг болоод байна. Надад зөвлөөч.
Сэтгэлзүйч:
Нийгмийн амьдралаас холдоод ирэхээр хүмүүс ийм байдалд ордог. Хэдийгээр хувийн амьдралчинь болж бүтэж байгаа ч энэ бүхэнд сэтгэл хангалуун биш болоод ирэхцагт ийнхүү бодогдох ньолонтаа.
Хүн гэдэг нийгмийн амьтан учир бусадтай харилцаж, харицлаа үүсгэж байх ёстой. Хэтэрхий удаан гэртээ байх, цөөхөн хүрээний хүмүүстэй харилцах нь өөртөө итгэлгүй байдлыг үүсгэдэг. Тиймээс хүүхдүүд тань том болж байгаа бол цэцэрлэг сургуульд өгөөд өөрийгөө эргэн нийгмийн амьдралд оролцуулах хэрэгтэй. Ажил хийж чадахгүй юмшиг санагдаж байв ч үнэн хэрэгтээ бүхнийг ор тас мартаагүй байдаг юм.
Харин эргээд ажилд ороод ачаалал тань өмнөхөөсөө ихсэх тэр хэсэгхэн үеийг даван туулаарай.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ