Улаанбаатар-Сайншандын зам ашиглалтанд орсноор гэмт хэргийн гаралт өсчээ

Дорноговь аймгийн прокурорын газраас орон нутагт зонхилон үйлдэгдэж байгаа гэмт хэрэг түүний шалтгаан нөхцлийг урьд оны мөн үетэй харьцуулан судалж дүн шинжилгээ хийжээ.

Судалгаагаар тус аймагт үйлдэгдсэн гэмт хэргийн тоо урьд оны мөн үетэй харьцуулахад 6.6 хувиар буурсан үзүүлэлтэй байгаа боловч Улаанбаатар-Сайншанд чиглэлийн авто зам ашиглалтанд орсноор Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг гэмт хэрэг 50.8 хувиар буюу 24 хэргээр өссөн бол нийт гэмт хэргийн 40.8 хувийг архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ үйлдсэн иргэдийн эрх чөлөө эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгболон хүчин, танхайн хэрэг байгаа болох нь тогтоогджээ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ