Гишүүдийн хурууны хээг бүртгэлжүүлэв

УИХ-ын гишүүдийн ирцийг хурууны хээгээр бүртгэхээр болсон. Учир нь гишүүд чуулганы хуралдаанд ирэхгүйгээс болж, чуулганы нэгдсэн хуралдаан хойшлох, удаашрах, завсарлах зэрэг сөрөг үзэгдлүүд гарах болсон юм. Тиймээс УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд гишүүдийн ирцийг хүргэхийн тулд хурууны хээгээр бүртгэх шинэ журмыг хэрэгжүүлэхээр болсон билээ. Энэхүү шинэ журам ирэх пүрэв гаригийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас эхлэн мөрдөгдөхөөр болжээ.

Тодруулбал, чуулганы хуралдаанд оролцох гишүүн эхлээд хурууны хээгээ бүртгүүлж, дараа нь УИХ-ын даргаас картаа авснаар хуулийн төсөлд санал өгөх эрх нь нээгдэх аж.

Тиймээс өчигдөр УИХ-ын тамгын газрын ажилтнууд намын бүлгүүдийн хуралдааны дундуур гишүүдийн хурууны хээг уншуулж, програмд таниулжээ. Ингээд ирэх пүрэв гарагаас эрхэм гишүүд маан хурууныхаа хээгээр ирцээ бүртгүүлэх болов.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ