Налайхын уурхайд сүүлийн гурван жилд 54 хүн амиа алджээ


Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Налайхын уурхайд бусдын бие махбодид хүндэвтэр хүнд гэмтэл учирсан, хүний амь нас хохирсон хэрэг нийт 54 удаа гарсаны 88.8 хувийг уурхайн орчинд үйлдэгдсэн хэргүүд эзэлжээ.Энэ судалгааг Налайх дүүргийн прокурорын газраас хийсэн байна.
Дээрх төрлийн хэргийг 2011 онд бүгдийг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэдэг байсан бол 2012 онд таван хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэдэг байсан буруу практикийг үгүй болгожээ. Ингэснээр гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон хэрэг 2012 онд 62.5 хувиар буурчээ. Тиймээс энэ онд нийт 15 хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн байх бөгөөд шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах, хэрэгсэхгүй болгож цагаатгах зэргээр шийдвэрлээгүй тохиолдол гаргаагүй байна.
Мөн тус дүүрэгт уурхайн орчинд үйлдэгдсэн дээрх төрлийн хэргээс гадна тоосго блок, төмрийн үйлдвэр мөнбарилга, өндөр хүчдэлийн ажил үүрэг гүйцэтгэдэг аж ахуйн нэгжүүдэд хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа эрүүл ахуйнжурам зөрчсөний улмаас хоёр хүн нас барж, дөрвөн хүн гэмтсэн нийт зургаан хэрэг гарсан байх бөгөөд дээрх хэргүүдээс хоёрыг нь шүүхэд шилжүүлжээ.Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлийн 138.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн таван хэргийг ЭБШХ-ийн 208.1.3, 25.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэжээ.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ