ШШГЕГ-г зөрчлөө арилгахыг шаарджээ

Чингэлтэй дүүргийн прокурорын газар ШШГЕГ-т шаардлага хүргүүлжээ.

Учир нь Чингэлтэй дүүргийн прокурорын хяналтанд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан 52 ялтан байдаг бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас тэдгээр ялтны ял эдлэх байдалд тавьж буй хяналтыг шалгахад хэд хэдэн зөрчил илэрсэн байна. Тиймээс ШШГЕГ-аас тэд зөрчлөө арилгахыг шаардаж байгаа юм байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ