ЭСЯ-ны машин осол гаргажээ

Өнгөрсөн хоногт зам тээврийн ослын 359 дуудлага бүртгэгджээ. Ослын улмаас зургаан хүн гэмтсэн бол 56 жолооч согтуугаар зам тээврийн хөдөлгөөнд оролцож, журамлагдсан байна.

Тухайлбал, БЗД-ийнЭнхтайваны өргөн чөлөө, “Бөхийн өргөө”-ний хойд уулзварт УАЗ-220692 маркийн автомашины жолооч М нь БНСУ-ын ЭСЯ-ны “Hyundai Santa Fe” маркийн автомашинтай мөргөлдсөн байна. Мөн СБД-ийнЧингэлтэйн өргөн чөлөө, 17-р сургуулийн хойд замд амины “Toyota Chaser” автомашины жолооч А / согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон / нь “Toyota Prius” маркийн С жолоочтой автомашинтай мөргөлджээ.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ