МҮОНТ-ийн захирлыг удахгүй томилно

Өнгөрсөн долоо хоногт МҮОНРТ-ийн дэд захирлаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын Олон нийттэй харилцах, хэвлэл мэдээлэл боловсруулах албаны дарга Ё.Батбаярыг томилсон. Тэгвэл тун удахгүй МҮОНТ-ийн захиралыг томилохоор болжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр МҮОНТ-ийн захирлын сонгон шалгаруулалтад нэр дэвшигчдийн материал хүлээж авах хугацаа өчигдөр дуусгавар болсон тул өмнө нь телевизийн захирлаар ажиллаж байсан Ч.Даваабаярын оронд очих хүнийг удахгүй сонгох юм байна. МҮОНТ-ийн захирлын сонгон шалгаруулалтад УИХ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Энхтуяа нарын хэд хэдэн хүмүүс нэрээ дэвшүүлжээ.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ