О.Баасанхүү бүлгээ эсэргүүцэж мэдээлэл хийнэ


УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр Төрийн ордонд 11.30 цагаас Төрийн ордонд мэдээлэл хийнэ. Тэрээр “Шударга ёс” эвслийн бүлгийн сайд нарыг огцруулахгүй гэсэн байр суурийг эсэргүүцэж мэдээлэл хийхээр болжээ.
Тодруулбал, МАН-ын бүлгийн зүгээс өнгөрсөн даваа гаригт Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг огцруулж, хариуцлага тооцох асуудлыг УИХ-д өргөн барьсан юм. Харин уг асуудлаар "Шударга ёс" эвслийн бүлэг өчигдөр хуралдаж, хоёр сайдыг огцруулах үндэслэлүүд дээр цаашид анхаарч ажиллах нь зүйтэй ч огцруулах үндэслэл биш гэж үзсэн. Харин эвслийн бүлгээс гаргасан шийдвэрийг УИХ-ын гишүүнО.Баасанхүү эсэргүүцэж, ийнхүү мэдээлэл хийхээр боллоо.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ