Бүх хүн цусны даралтаа хэмждэг болно


ЭМЯ ирэх жил 10 бүтээлч ажлын өрнүүлэх гэнэ. Жишээлбэл, Элэгний хорт хавдрыг эрт илүүлэх аян улсын хэмжээнд өрнүүлэх юм байна. Мөн бүх хүнийг цусны даралтын боловсролтой болгох аж.
Ингэхдээ бүх сумын эмнэлэгт цусны даралтыг хэмжих суурин аппаратыг байрлуулах юм байна. Мөн бизнесийн байгууллагуудад цусны даралт хэмжих аппаратыг ажил дээрээ байрлуулахыг санал болгох аж. Ингээд хүн бүхэн цусны даралтаа хэмжиж мэддэг болоод, гэртээ цус харвахгүй болчихвол зүрх судасны өвчин бууруулж чадах юм байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ