УБЦТС компанийн нэр барьж залилжээ

Энэ сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах аж ахуй нэгжид ""Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ХХК-иас явж байна. Цахилгааны мөнгөө төл гээд үл таних хүн 100 мянган төгрөг залилан авчихлаа" гэсэн өргөдөл гомдол цагдаагийн байгууллагад иржээ.

Гомдлын дагуу шалгахад Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны харьяат, эрэгтэй Д гэгч нь үйлдсэн болохыг шуурхай эрэн сурвалжилж, илрүүлэн СХД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ