Хүүгээ хөнөөсөн Г.Бошигт Улсын дээд шүүхэд ханджээ

Төрсөн хүүгээ хөнөөсөн МоАХ-ны анхдагчдын нэг Г.Бошигт Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд гомдол гаргажээ. Учир нь тэрээр анхан болон давж заалдах шатны шүүхээс оноосон 10 жил, нэг сарын хорих ялыг эсэргүүцэж, ийнхүү хяналтын шатны шүүхэд хандаад байгаа аж. Тэрээр өнгөрсөн хоёрдугаар сарын 3-4-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт өөрийн төрсөн хүү Х-г олон удаа хутгалж хөнөөсөн хэрэг үйлдсэн юм. Тиймээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйл 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Чингэлтэй дүүргийн шүүхээс 10 жил, нэг сар хорих ял оноож, ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргасан юм. Гэвч тэрээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан ч ялыг хэвээр үлдээсэн учраас хяналтын шатны шүүхэд ханджээ. Түүний гомдлыг энэ сарын 20-нд буюу ирэх баасан гаригт Улсын дээд шүүхийн хяналтын шатны хуралдаанаар хэлэлцэхээр болсон байна.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ