Ш.Батхүүг Нэгдүгээр эмнэлэгт шилжүүлжээ

“Жаст” группийн захирал асан Ш.Батхүүг хуурамч бичиг баримт бүрдүүлэн уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний буюу 109 сая ам.доллар залилж, дээрх үйлдвэрт онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутган шалгаж байгаа. Түүнийг өнгөрсөн наймдугаар сараас хойш ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаа юм. Тэгвэл Ш.Батхүүгийн биеийн байдал муудсан тул цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлгээс Нэгдүгээр эмнэлэгт шилжүүлсэн байна. Тодруулбал, III шатлалын эмнэлэгт эмчлүүлэх шаардлагатай гэдэг эмчийн дүгнэлт гарчээ. Тэрээр хамгаалалт дор эмчлүүлж байгаа бөгөөд эмчлэгч эмч, сувилагчаас өөр хүнтэй уулзуулахгүй байгаа аж. Мөрдөн байцаалтын явцад Ш.Батхүү бичиг баримт хуурамчаар үйлдсэн болох нь тогтоогдсон юм.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ