Найз залуудаа зодуулж амиа алдсан эмэгтэйн дүгнэлт өнөөдөр гарна


Найз залуудаа зодуулж, 21 настай охин амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл Ц-г элэгний хорт хавдартай байсны улмаас элэг нь задарч, өвчнөө дийлээгүй амиа алдсан гэсэн шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан хэмээн зарим хэвлэлээр мэдээлээд буй. Энэ талаар шүүх эмнэлгийн олон нийттэй харилцах албанаас тодруулахад “Шинжээчийн албан ёсны дүгнэлт үдээс хойш гарна. Бид урьдчилсан байдлаар ямар нэгэн мэдээлэл түгэээх, хамаатан саданд нь хэлэх эрх байхгүй” гэв.
Одоогоор сэжигтэн Г.Алтанхүүг цагдан хориод байгаа бөгөөд хамаатан саднуудын зүгээсбатлан даалтад гаргах хүсэлтээ удаад дараа илэрхийлсэн ч хэрцгийгээр хүний аминд хүрсэн этгээдийг шүүхийн шийдвэр гартал батлан даалтад гаргахгүй хэмээн хуулийн байгууллагаас мэдэгдээд байгаа юм.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ