Өөрийн хүслээр хорвоог орхихыг зөвшөөрнө

Франц улс эвтаназийг хуульчлахад ойрхон байна. Тус улсын Ерөнхийлөгчийн байгуулсан тусгай хороо Франсуа Олландад хорвоогоос өөрийн хүслээр “явах”-ыг тодорхой хэмжээгээр хуульчлахыг зөвлөжээ. Энэхүү эрхийг эдлэх учиртай хүмүүс нь эдгэршгүй өвчин туссан ч эрүүл саруул ухаантай байх ёстой гэж уг санаачлагыг гаргагсад өгүүлж байна.

Франсуа Олланд Ерөнхийлөгчид нэр дэвшиж байхдаа “ялсан тохиолдолд эвтаназийн асуудлыг авч үзэх болно” гэж амласан ажээ. Сүүлийн үед хийсэн нийгмийн судалгаанаас харахад, энэхүү асуудлыг хуульчлах нь зөв гэж Францын оршин суугчдын 90 орчим хувь нь саналаа өгчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ