Я.Санжмятав сайд найзуудаа өөд нь татжээ

Улс төрд унаган мэргэжлээ гайхамшигтай сайхан ашиг­лаж орж ирсэн цэвэр хүн бол Я.Санжмятав гэдгийг МАНАН-гийн болоод МАХН-ын лидерүүд дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг. Тэрбээр хуучин цагт МХЗЭ-ийн идэвх­тэй гишүүн, нарийн бичгийн дарга явсан туршлага дээрээс үндэслэн ардчиллын үед улс төрд хүчтэй дуу хоолой болж орж ирсэн түүхтэй.

УИХ-ын гишүүн явсан тэр­бээр Завхан аймгийн Засаг даргын ажлыг нэр төртэй хийж явсаар 2012 оны парламентын сонгуулиар АН-д да­хин нэг суудал авчирсан гавьяатан билээ. Тэрбээр цор ганц өөрийн амбийц, нэр төрийн төлөө гүйгээд байдаггүй нэгэн.

Хуучин цагт анд бололцож, залуучуудын байгууллага дотор зүтгэж явсан нөхдүүддээ байнга тусладаг ажээ. Амьдрал дорой, гундуу явсан нөхдөө ч хаялгүй одоогийн хашиж байгаа яамныхаа шугамаар албан тушаал олгож, төрийн өндөр хариуцлага хүлээлгэсэнд журмын нөхөд нь түүнд маш ихээр талархаж явдаг гэнэ. Харин С.Баярцогт, Ч.Сайханбилэг зэрэг эвлэлийн нэр хүнд, МЗХ-ны албан тушаалаар дэвсгэр хийж өөдөө гарсан хүмүүсийг найз нөхөд нь “Та нар зөвхөн хувьдаа л баяжсан. Ядахад Мятав шиг бай л даа” гэж даапаалсан явган шог хүртэл гарчээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ