Генерал Т.Дашдэлэгийн шүүх хурал хойшиллоо

Зэвсэгт хүчний жанжин штабын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан, баригадын генерал Т.Дашдэлэг нарын гурван хүнийг шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд эхэлсэн ч тодорхой шалтгааны улмаас ирэх сарын 6-ны өдөр хүртэл хойшиллоо. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 264.2-т зааснаар буруутгаж байгаа юм.

Т.Дашдэлэг нар нь 2011 онд цэргийн ангид ашиглаж байсан байлдааны сөнөөгч бөмбөгдөгч “Миг-21” онгоцыг хуваан, их биеийг нь төмөр хайлуулах үйлдвэрт тушаасан, мөн моторыг нь БНАСАУ-д худалдахыг завдсан байж болзошгүйхэрэгт буруутгасан юм. Өөрөөр хэлбэл, Хойд Солонгосын талаас 1.5 сая ам.доллар авсан атлаа онгоцныхоо моторыг хүлээлгэж өгөөгүй учир тус улсаас манай улсын Засгийн газар, хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн мөнгөө эргүүлэн авахаар хандсанаар эл хэрэг олны анхааралд өртөж, ил болсон юм.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ