Малайзад амиа алдсан эмэгтэйн хэрэгт хоёр хүнийг шалгаж эхэллээ

Малайз улсад амиа алдсан Э бүсгүйн хэрэг нийгмийг бүхэлд нь цочроогоод буй. Хэдийгээр Малайзын талаас түүнийг амиа хорлосон гэх ч ар гэрийнхэн нь үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Тиймээс талийгаач Э-гийн шарилыг эх оронд нь авчрахаар талийгаачийн ар гэрийнхэн болон Хууль зүйн яамнаас томилогдсон мэргэжилтнүүд өчигдөр тус улсыг зорьсон юм. Тэдний замын зардал болон бусад шаардагдах зардлыг Хууль зүйн яам болон Гадаад харилцааны яамнаас гаргаж байгаа. Харин уг хэрэгт холбоотой байж болзошгүй гэх Монголд байгаа 2-3 хүнийг шалгаж, заримаас нь байцаалт авч байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Учир нь бүсгүй нас барахаасаа өмнө ах руугаа хүний наймааны золиос болж буй тухайгаа хэлж, мессеж бичсэн байдаг. Цагдаагийн ажилтнууд мессежийг хуурамч болохыг нь тогтоосон гэв. Өөрөөр хэлбэл, охины өмнөөс хэн нэгэн уг мессежийг зохиож, хуурамч нотлох баримт бүрдүүлжээ.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ