Тайландад гүүр нурж, хүний амь эрсдэв

Тайландад дүүжин гүүр нурах үеэр наад зах нь таван хүн амь үрэгдэж, 45 орчим хүн бэртэж гэмтжээ. Энэ явдал Таиландын нийслэл Бангкок хотоос 60 км-т Аюттхайя мужид болсон байна. Чаопрайя гол дээрх гүүр унах үед гүүрэн дээр 100 орчим хүн байсан бөгөөд зарим нь одоо болтол сураггүй байгаа ажээ.
Дүүжин гүүр голоос дээш 20 орчим метрийн өндөрт байдаг байж. Гүүр бүр өнгөрсөн долоо хоногт хэлтийсэн хэдий ч, хүмүүс явсаар л байжээ. Гүүрийг тавьсанаас хойш үүгээр явган зорчигч, жолооч нар явдаг байсан байна. Барилгын чанаргүй материал хэрэглэсэн нь гүүр нурах шалтгаан болсон байж магадгүй гэж үзэж байгаа ажээ.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Энэтхэгт Нарны бурхны баярын үеэр хулс, канатаар барьсан гүүр нурж, 22 хүн, түүний дотор 17 хүүхэд амь үрэгдсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ