“DOZ"-ынхон тулааны урлаг "сонирхжээ"

“DOZ entertainment”-ынхан "Кино шиг амьдрал" нэртэй инээдмийн уран сайхны киногоо маргааш нээх гэж байна. Тулааны урлагийн гайхамшгийг харуулсан гэх энэ киноны продюссерээр жүжигчин А.Мөнгөнзул ажилласан бөгөөд нөхөр Ш.Доржсүрэнтэйгээ эхнэр нөхрийн дүрд тогложээ.

Киноны зураг авалтыг Вьетнам улсад гурван сарын турш хийсэн бөгөөд гол дүрд “Хэцүү анги” цувралын Сувдад тоглосон жүжигчин Э.Уянга, “Өдөр өдрийн нар” олон ангит киноны мэс заслын эмчийн дүрээр үзэгчдийн танил болсон жүжигчин Б.Чинзориг, н.Батхишиг нарын залуу жүжигчид тогложээ.

Ш.Доржсүрэн "Хэдийгээр бидний хийсэн кино инээдмийн боловч хүмүүст инээдмээр дамжуулж ухаарал бэлэглэе гэж хүссэн” гэв. Мөн тэд энэхүү киногоо ирэх оны эхээр Вьетнам улсад гаргахаар гэрээ хэлэлцээрээ хийж байгаа гэсэн шүү.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ