Шилдэг сэтгүүлчдээ шалгаруулна

Өнөөдөр МСЭ-ийн Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд мэдээлэл хийлээ.Тэд Монголын үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоо, идэвхи санаачлагыг улам өрнүүлэх, мэргэжлийн эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор “Монголын сэтгүүл зүйн салбарын 2013 оны шилдэгийн шилдэг”-ийг шалгаруулахаар болсон тухайгаа мэдээлсэн юм.

Энэхүү ёслолын ажиллагаа энэ сарын 24-нд болох бөгөөд хэвлэлийн салбарт ажиллаж байгаа бүх мэдээллийн хэрэгслүүдээс тус бүр оны шилдэг сэтгүүлч, оны шилдэг хэвлэл мэдээллийн байгууллагуудыг тодруулах аж.

Тиймээс энэ шалгаруулалтад оролцох хэвлэл мэдээллийн байгууллагууд энэ сарын 20-ний дотор нэр дэвшигчийн бүтээлийг Монголын сэтгүүлчдийн эвлэлд явуулах юм байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ