А.Галтбаярт итгэл үзүүлэхгүй гэсэн санал өгчээ

МУИС-д Ардчилалыг сэргээх түр хорооны гишүүд өнөөдөр сэтгүүлчдэд хандлаа. Тэд шинэ удирдлагууд нь үгсэн хуйвалдаж бүтцийн өөрчлөлт нэртэйгээр санхүү болон удирдлагыг нэгээс хоёр хүний гарт төвлөрүүлэх гэж байгааг эсэргүүцэж байгаагаас биш бүтцийн шинэчлэлийг эсэргүүцээгүй гэсэн юм.

Мөн тэд МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудад “Захирал А.Галтбаяр түүний удирдлагын багт итгэл үзүүлэх эсэх” талаар санал асуулгыг өчигдөр 12.00-14.00 цагийн хооронд явуулсан бөгөөд орон нутгийн Завхан Орхон аймгийн салбар сулгуулиудаас нь бусад нь хамрагджээ.

Судалгаанд 553 багш ажилчид хамтрагдсан нь нийт МУИС-ын багш ажилчдын 38,3 хувь аж. Үүнээс нийт санал өгсөн багш ажилчдын 19,8 хувь нь итгэл үзүүлнэ гэсэн бол 80,2 хувь нь үзүүлэхгүй гэсэн саналыг өгсөн бөгөөд энэхүү судалгааныхаа дүнг өнөөдөр өглөө МУИС-ын захирал А.Галтбаярт танилцуулсан байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ