“Доголон морь” шөнийн клубийн эзэн 9 жилийн ял авчээ

Оросын Пермь Лениний дүүргийн шүүх “Доголон морь” шөнийн клубт гал гарсан хэрэгт холбогдсон найман хүнд ял оноожээ. Уг клубийн эзэн Анатолий Зак хамгийн их буюу 9 жилийн ял сонссон байна. Хэрэгт холбогдогсдоос бараг хэн нь ч гэм буруутай гэдгээ хүлээгээгүй ажээ.
Мягмар гарагт шүүх гал гарсан тухай хэрэгт холбогдсон бүх хүнийг гэм буруутай гэж үзсэн байна. Гал гарах үеэр 156 хүн амь үрэгдсэн юм.
Пермийн хязгаарын галын хяналтын газрын тэргүүн байсан Владимир Мухутдинов гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир хариуцлагаас чөлөөлөгдсөн байна. Гэвч тэр 70 мянган рублийн торгууль төлөх ёстойгоос гадна, төрийн албанд ажиллах түүний эрхийг нь гурван жилээр хасчээ.
Үүнээс гадна амь үрэгдсэн хүн бүрт бүтэн хагас сая рублийн нөхөн төлбөр олгохоор шүүх шийд вэрлэсэн байна. Хүндээр бэртэж гэмтсэн хүн тус бүр нэг сая, дунд зэргийн бэртэл гэмтэл авсан хүн 500 мянга, хөнгөн гэмтсэн хүн тус бүр 200 мянган рублийн нөхөн төлбөр авах ажээ.
И.Инда
// .jpg","thumb":"s/n/s/n.jpg"}]
СЭТГЭГДЭЛ БИЧИХ