Д.Болд руу давшлах нь зохимжгүй гэв


Дуучин Д.Болдын “Би дурламаар байна” дууны клип тэр чигээрээ хулгайнх гэх мэдээлэл хэд хоногийн өмнө хэвлэлүүдээр хүчтэй цацагдсан. Энэ дуун клипийг "DOZ" интертайментийн уран бүтээлчид хийсэн билээ.
Тэгвэл энэ талаар жүжигчин А.Мөнгөнзул хэлэхдээ “Би дурламаар байна” клипний асуудалд дуучин Д.Болдыг хутгах хэрэггүй. Манай продакшн хариуцлага хүлээнэ. Бид клип хулгайлаагүй гэж худлаа хэлэхгүй. Үнэн.Бидний хувьд жишээ, санаа авах, туршлага судлах зүйл байлгүй яахав. Яг л энэ маягаар тухайн дуунд санаа авсан." гэсэн юм.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ