Бүлэглэн зодож, дээрэмджээ

“БГД-ийн 16-р хороо, Бөмбөгөр худалдааны төвийн урд манай найзыг дөрвөн залуу зодож, гар утсыг нь дээрэмдлээ” гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад шөнийн 02:00 цагийн үед иржээ.

Дуудлагын дагуу шалгахад хөвсгөл аймгийн харьяат 20 настай эрэгтэй М гэгч нь бусадтай бүлэглэн 26 настай эрэгтэй Б-г зодож, гар утсыг нь дээрэмдсэн байна. Хэргийг БГД-ийн цагдаагийн хэлтэс илрүүлэн шалгаж байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ