Эмнэлгийн тусламж авч чадалгүй ялтнууд нас барж байжээ

Хэнтий аймаг дахь жирийн дэглэмтэй Хорих 419 дүгээр анги, баривчлах ял эдлүүлэх байранд жилд дунджаар 435 орчим ялтан ял эдэлдэг аж. Прокурорын хяналтын явцад ялтнуудаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрх төдийлэн хангалттай эдэлж чаддаггүй гэсэн санал, гомдлыг удаа дараа гарсан учир энэ оны гуравдугаар сардялтан өвчнөөр нас барсан зэрэг асуудалд анхаарал хандуулж, Аймгийн прокурорын газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд прокурорын шаардлага хүргүүлж, биелэлтийг нь тооцож, тодорхой чиглэл өгч ажиллажээ.

Үүний дагуу 2013 оны арваннэгдүгээр сарын 15-20-ны өдрүүдэд нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж хөтөлбөрийн дагуу нийт ялтныг эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Тогтоол гүйцэтгэх газрын Нэгдсэн эмнэлгээс нарийн мэргэжлийн эмч нарын баг нүүдэллэн ажиллаж, нийт 315 ялтныг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулан ялтны эрүүл мэнд, өвчлөлийн зэргийг тогтоолгож 33 ялтныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Нэгдсэн эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлэхээр шийдвэрлүүлжээ.

Мөн тус Хорих анги сүүлийн арав гаруй жилийн хугацаанд их эмчгүй, аймгийн Нэгдсэн эмнэлгийн их эмчтэй гэрээ байгуулан ажиллаж байсан боловч гэрээт их эмчийн ажлын хариуцлага хангалтгүйгээс ялтанд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээ бодитой хэрэгжиж чадахгүй, ялтны эрхийг хохироож байсан зөрчлийг арилгуулахаар удаа дараа албан тоот, прокурорын шаардлага хүргүүлсний дагуу 2013 оны арваннэгдүгээр сард Хорих 419 дүгээр анги нь орон тооны их эмчтэй болсноор ялтны хуулиар тогтоосон эмнэлгийн тусламжүйлчилгээ авах эрхийг нь хангах нөхцлийг бүрдүүлсэн байна.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ