Телевизийн салбарын шилдгүүдийг өнөөдөр шалгаруулна

Телевизийн салбарын шилдгүүдийг шалгаруулдаг “Алтан шонхор 2013” наадмын шүүгчдийн шалгаруулалт өнөөдөр “Metro Mall”-ын замын эсрэг талд байрлах "Модерн номадс" сүлжээ рестораны "Хаан гэр"-т 14.30-д болно. Шүүгчдийн шалгаруулалт нээлттэй явагдах тул хэвлэл мэдээллийнхэн ирж сурвалжлах боломжтой аж.

Энэ удаагийн наадамд UBS, МN25, TV9, NTV, TV8, Eagle TV, TV5, Star TV, Боловсрол, Эх орон, Шинэ дэлхий зэрэг 11 телевизийн уран бүтээлчид 18 номинацийн төлөө өрсөлдөж байна. Шалгаруулалтад ирүүлсэн уран бүтээлүүдийг хөндлөнгийн, мэргэжлийн шүүгчдийн есөн хүний бүрэлдэхүүнтэй баг шүүж шилдгийг тодруулах бөгөөд олон нийтийн санал асуулгын дүнг харгалзан үзэх аж. Тиймээс доорхи линк дээр http://survey.gogo.mn/View.do?id=altanshonkhor дарж телевизүүдийн шилдгийн шилдгийг шалгаруулах “Алтан шонхор” наадамд нэр дэвшин өрсөлдөж буй уран бүтээл болоод уран бүтээлчдэд саналаа өгөх боломжтой байна. Харин “Алтан шонхор-2013” наадмын шагналгардуулах ёслолын арга хэмжээ энэ сарын 20-нд 18.00 цагт Дуурь, бүжгийн эрдмийн театрт болно.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ