Согтуурсан үедээ мэс барин танхайрчээ

СХД-ийн 28-р хорооны иргэн 44 настай эрэгтэй Д нь согтуурсан үедээ таван ханатай гэртэйгээ хамт шатаж нас баржээ. Хэргийг СХД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.

Мөн СБД-ийн 11-р хорооны 554-р худгийн хажууд иргэн 45 настай эрэгтэй Н нь согтуурсан үедээ Ховд аймгийн харьяат иргэн 33 настай эрэгтэй Э-тэй маргалдаж Э-ийн цээж болон ар нуруунд хүйтэн мэсээр гэмтээж танхайрсан байна. Хэргийг СБД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ