Д.Сугарын хэргийг сэргээн шалгаж эхэллээ

МИАТ-ийн зарим удирдлагуудад гурван шатны шүүхээс хорих ял оноосон. Харин уг хэрэгт холбогдсон Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугарт холбогдох хэргийг түр түдгэлзүүлээд байсан юм. Учир нь түүний Үндсэн хуулийн Цэцийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүсэлтийг Ерөнхий прокуророос хоёр ч удаа тавьсан боловч хүлээж аваагүй юм. Мөрдөн байцаагчдын зүгээс шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд Д.Сугараас мэдүүлэг авах, шинчээчийн дүгнэлт гаргах зэрэг ажиллагаа л үлдээд байсан аж. Мөннотлох баримтуудыг цуглуулсан ч бүрэн эрх нь хэвээр учраас шалгах боломжгүй болсон байна. Тэгвэл түүний хэргийг сэргээн УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсээс шалгаж эхэлсэн тухай эх сурвалж мэдээллээ. Түүнийг ТӨХ-ныдаргаар ажиллаж байхдааМИАТ-ийн зарим удирдлагуудтайхамтран мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байгаа юм.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ