Монголын дуучин Олон улсын уралдаанд түрүүллээ

ОХУ-ын Тверь хотод болсон Олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд Монгол Улсын дуучин П.Бадрал түрүүллээ. Тэрбээр Москвагийн хөгжмийн академийн хоёрдугаар курсын оюутан бөгөөд магистрт суралцаж байгаа юм.Түүний шагналын гран при цом, сертификатыг 80 мянган рубль дагалдав.Хуучин ЗХУ-ын Ардын жүжигчинА.П.Ивановыннэрэмжит тус олон улсын нэр хүндтэй уралдаанд 16 орны 400 гаруй дуучин өрсөлджээ.

Энэ дуучдаас гуравдугаар шатанд 20 дуучин үлдэж, Ч.Бадрал тэргүүн байр эзэллээ. Дуучин Ч.Бадралын хувьд Хөгжим бүжгийн коллежийн дуулаачийн ангийг Ц.Ерөө багшийн удирдлага дор төгсөөд Бүх цэргийн дуу бүжгийн чуулга /БЦДБЧ/-д дуучнаар ажиллаж байв.

Б.Тэнүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ