Ц.Туяагийн ялыг хөнгөрүүлэхийг хүсчээ

Гэр бүлийн хардалтаас болж мэргэжил нэгт бүсгүйгээ 75 удаа хутгалж амийг нь хөнөөсөн татварын байцаагч Ц.Туяад анхан шатны шүүхээс чанга дэглэмтэй хорих ангид 22 жил хорих ялыг оноосон. Гэвч түүний өмгөөлөгч болон ар гэрийнхэн нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан ч хэвээр үлдээсэн юм. Тиймээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд ханджээ. Ц.Туяагийн аав өндөр настай, бага насны хоёр хүүхдийг нь харж хандах хүнгүй тул ялыг хөнгөрүүлж өгөхийг шүүгдэгчийн өмгөөлөгч хүссэн ч шүүх бүрэлдэхүүн хүлээж аваагүй аж. Ц.Туяагийн хувьд сэтгэцийн хувьд эрүүл, мөн өмнө нь бас хутга шөвөгний хэргээр тэнсэн харгалзах ял сонсч байсан нэгэн билээ.
Хэргийг сануулахад, энэ оны долдугаар сарын 2-ны шөнө өөрийн найз бүсгүй Э-г хууран мэхлэх замаар дуудаж авчраад байрны орцонд хутгалж амийг нь хохироосон байдаг. Тухайн үедээ согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан гэдгээ ч мэдүүлсэн юм.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ