Эх нялхсын эрүүл мэндийг дэмжинэ

2014 оныг ЭМЯ “Эх нялхсын эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан. Эх хүүхдийн эндэгдэл өмнөх жилүүдийнхээс буурсан ч гэсэн байсаар л байгаа. Үүний гол шалтгаан нь дутуу төрөлт болж байгааг эрүүл мэндийн салбарынхан хэлж буй. Тиймээс ирэх жил эх хүүхдийн эрүүл мэндэд онцгой анхаарахаа Эрүүл мэндийн сайд Н.Удвал амласан билээ. Ингэхдээ телемедцинийн сүлжээ ашиглан өглөө бүр аймгийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга нартай эх нялхсын эрүүл мэндийн асуудлаар шуурхай хурал хийж байх гэнэ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ