Дуучин Б.Жавхлантөгс орос дуугаар тоглолт хийнэ

Цагдаагийн “Сүлд” чуулгын гоцлол дуучин, “Universe best songs-2010” наадмын Гран-При шагналт,  Б.Жавхлантөгс Ялалтын баярт зориулан “Эх, дороги” анхны бие даасан тоглолтоо хийх гэж байна. Цэрэг, эх орны сэдэвтэй Орос дуу дуулах энэхүү тоглолтод Улсын Филармонийн найрал  хөгжим тоглож, дуучин Б.Баярцэцэг урилгаар ая дуугаа өргөх юм. Тоглолтыг ОХУ-ын Элчин сайдын яам, “Apple” продакшн хамтран зохион байгуулж байгаа аж. Тоглолт энэ сарын 9-нд Соёлын төв өргөөний тайзнаа ганцхан удаа болох бөгөөд тасалбар нь 30 мянган төгрөгийн үнэтэй  ажээ.

Б.Бурам

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ