Ерөнхий сайдыг АТГ-аас шалгахаар боллоо

Ерөнхий сайд Н.Алтанхуягийг АТГ-аас шалгахаар болжээ. Учир нь сөрөг хүчнийнхэн намынхаа бүлгийн албан тооттой Ерөнхий сайдыг шалгуулах хүсэлтийг АТГ-т өгсөн байна. Уг хүсэлтдээ яагаад шалгуулах болсон үндэслэлүүдээ тайлбарлажээ.

Уг албан тоотод Ерөнхий сайд төрийн өмчит “Эрдэнэс-Тавантолгой” ХK-ийн тендерт ах дүү нараа оролцуулсан, ашиг сонирхолын хуулийг зөрчсөн зэрэг олон үндэслэлд тулгуурласан баримтуудыг хавсаргасан байна. Мөн АТГ-аас хуулийн хугацаанд шалгаж, хариу өгөхийг шаарджээ.

Энэ шаардлага, хүсэлтийн дагуу АТГ-аас Ерөнхий сайдын Тавантолгойн тендертэй холбогдсон асуудлыг ирэх долоо хоногоос шалгаж эхлэхээр болсон байна. Мөн сөрөг хүчин уг хүсэлтээ Х.Тэмүүжин сайдад бас давхар илгээгээд байгаа юм байна.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ