Э.Амарбат: Ерөнхий сайдыг шалгуулах хүсэлтийг МАН-аас өгсөн

Ерөнхий сайд Н.Алтанхуягийг АТГ-аас шалгахаар болсон талаар мэдээлсэн. Учир нь сөрөг хүчнийхэн намынхаа бүлгийн албан тооттой Ерөнхий сайдыг шалгуулах хүсэлтийг АТГ-т өгсөн билээ. Уг хүсэлтдээ яагаад шалгуулах болсон үндэслэлүүдээ тайлбарлажээ.
Уг албан тоотод Ерөнхий сайд төрийн өмчит “Эрдэнэс-Тавантолгой” ХK-ийн тендерт ах дүү нараа оролцуулсан, ашиг сонирхолын хуулийг зөрчсөн зэрэг олон үндэслэлд тулгуурласан баримтуудыг хавсаргаж, мөн АТГ-аас хуулийн хугацаанд шалгаж, хариу өгөхийг шаарджээ.
Энэ талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбатаас тодрууллаа.
-МАН-аас Ерөнхий сайд Н.Алтанхуягийг шалгуулах хүсэлт гаргажээ. Тэгэхээр хуулийн дагуу хэд хоногийн дотор хариу өгөх вэ?
-Гэмт хэргийн шинжтэй мэдээлэлд 19 хоногийн дотор хариу өгдөг.
-Тэгэхээр Ерөнхий сайдыг шалгуулах хүсэлт нь гэмт хэргийн шинжтэй юу?
-Тийм.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбатын өгсөн тодруулгаар бол АТГ-аас МАН-д 19 хоногийн дотор багтаан хариу өгөх юм байна.
Мөн сөрөг хүчин уг хүсэлтээ Х.Тэмүүжин сайдад бас давхар илгээгээд байгаа билээ.
Б.Чимэг
//
СЭТГЭГДЭЛ БИЧИХ