Дархан-Уул аймгийн АН-ынхан гурван хоног "өлсөв"


Өнгөрсөн бямба гаригт Дархан-Уул аймгийн Ардчилсан намынхан өлсгөлөн зарлаж эхэлсэн бөгөөдгурван хоног үргэлжлээд байна. Одоогоор 30-58 насны зургаан хүн өлсгөлөн зарлаад байгаа бөгөөд 16 хүн нэгдэх хүсэлтээ тавиад байгаа аж. Өчигдрөөс эхлэн зарим нэг хүмүүсийн цусны даралт ихэсч, бие нь хямарч эхэлжээ.
Тэдний өлсгөлөн зарласан шалтгаан нь нэгдүгээрт ямар ч эрхзүйн чадамжгүй болсон Дархан-Уул аймгийн Ардчилсан намын хороог татан буулгах. Хоёрдугаарт сонгуулийн тов зарлах. Тэд энэхүү шаардлагаа Намын Хэрэг эрхлэх газар, Дотоод санхүүгийн хороо, Хяналтын ерөнхий хороонд хүргүүлсэн байна. Мөн тавьсан шаардлагыг нь биелүүлтэл өлсгөлөнгөө зогсоохгүй гэж мэдэгдэж байгаа юм.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ