Ачаа тээврийн онгоцтой болжээ

Төрийн өмчит МИАТ компани Европоос Азийг чиглэсэн анхны агаарын ачаа тээврийн карго онгоцтой болжээ.

A300-600F хэмээх энэхүү онгоц нь нийт 46580 тонн ачаа тээвэрлэх ба 847 км/ц-ийн хурдтай нисэх хүчин чадалтай юм байна.

Манай улсын агаарын тээврийн импортын ачааны хувьд голлох тээвэр зохион байгуулалт нь Бээжин болон Сөүлийн нисэх буудлуудын карго терминалаар дамжин тухайн улсуудаас болон гуравдагч орнуудаас ирж байдаг бол экспорт ачааны хувьд ихэвчлэн АНУ, Европын орнууд руу гардаг байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ