Коби дахин гэмтлээ

Бэртлийн улмаас өнгөрсөн хавраас хойш нийтдээ найман сар талбайд гараагүй "Лейкерс"-ий лидер Коби Брайант арванхоёрдугаар сарын 8-нд эргэн ирээд байсан билээ. Гэвч хоёр хоногийн өмнө "Мемфис Гриззлис"-ийн эсрэг тоглолтод тэрбээр зүүн өвдгөндөө гэмтэл авсан байна. Нарийвчилсан шинжилгээгээр тэрбээр дор хаяж зургаан долоон хоног талбайд гарахгүй нь. Ингэснээр Коби NBA-д орж ирснээсээ хойш анх удаа "Бүх оддын тоглолт"-ыг өнжихөөр болж байна. 35 настай хамгаалагч Yahoo Sports-д өгсөн ярилцлагадаа "Аз болоход тийм ч хүнд биш гэмтэл байна. Өмнөх гэмтлээ сэдрээж болох л байсан шүү дээ. Хэрэв тэгсэн бол зодог тайлах талаар бодож эхлэх байсан" гэж өгүүслэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ