Чингис хаан нам Дээд шүүхэд бүртгүүлэхээр хандав

ШӨХТГ-ын дарга О.Магнай "Чингис хаан” нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”, “Соёмбо” бэлгэдлийг хэрэглэх, ашиглахад хүндэтгэлтэй хандах, тэдгээрийг хэрэглэх, ашиглахтай холбогдсон журмын төслийг санаачилсан.

Тэгвэл"Чингис хааны нам" гэх нэртэй улс төрийн нам Улсын дээд шүүхэд бүртгүүлэх өргөдлөө өгчээ. Ийм нэртэй намыг бүртгэж болох эсэх, улс төрийн намын шаардлага хангаж байгаа эсэхийг Улсын дээд шүүх өнөөдөр хэлэлцэхээр болсон байна. Уг намын дарга хэн байгаа нь олны анхаарлыг татаж байгаа бөгөөд Их засаг их сургуулийн захирал Н.Ням-Осорын нэр дуулдаж байгаа юм.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ