Ю.Цэдэнбал агсны сүүлийн долоон жилийн амьдрал дэлгэцэнд мөнхөрнө

Монголын нам, төрийг 44 гаруй жил тэргүүлэхдээ улс орноо хөгжүүлэх, ард түмний аж амьдралыг дээшлүүлэн соёлжуулах, улсын тусгаар тогтнол, батлан хамгаалах хүч чадлыг бэхжүүлэх, олон улсын нэр хүндийг өндөржүүлэхэд өөрийн ухамсарт бүх амьдрал, авьяас чадвар, оюун билгээ зориулсан Ю.Цэдэнбал агсны мэндэлсний 100 жилийн ой 2015 онд тохионо.

Түүний дурсгалд зориулж ОХУ-д өнгөрүүлсэн амьдралынх нь сүүлийн долоон жилийн тухай кино бүтээхээр болжээ. Ю.Цэдэнбал агсны хүү Ц.Зоригийн бичсэн "Сүүлчийн долоон жил" тэмдэглэлээр энэхүү киног бүтээх юм.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ