Объектын гал түймрийн арван дуудлага иржээ


Хоногийн хугацаанд Нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн 10, зөрчлийн зургаан дуудлага ирж харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж унтраасан байна.
Тухайлбал Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаагийн нэгдүгээр гудамж шинээр баригдаж байгаа барилгад гал гарч байна гэсэн дуудлагыг иргэн Бат-Эрдэнэ 96540003 дугаарын утсаар 11:09 цагт өгснөөр Аврах, гал унтраах 30 дугаар ангийн тасгийг гаргахад “ЕСС” ХХК-ны дөрөвдүгээр барилгын газар доорхи давхарт дулааны шугамын дулаалга шатаж байсныг 0:40 цаг ажиллан, 3,5 тонн ус, 27,65 литр шатахуун зарцуулан унтрааж, утаажилтын бүсээс иргэн 26 настай эрэгтэй Г.Баярсайханыг гаргасан байна.
Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Бага дарь эхийн 37 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 13:42 цагт өгснөөр Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад 8х10 метрийн хэмжээтэй хоёр давхар мансардтай байшингийн тааз, дээврийн хэсэг шатаж байсныг унтраажээ.
Хан-Уул дүүргийн есдүгээр хороо, Буянт-Ухаагийн 23 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 15:47 цагт өгснөөр Аврах, гал унтраах 30 дугаар ангийн тасгийг гаргахад 9х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг унтраасан байна.
Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 14 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 18:12 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн нэгдүгээр тасгийг гаргахад хоёр давхар нийтийн байрны 1х1 метрийн хэмжээтэй галлагааны өрөөний таазны хэсэг шатаж байсныг унтраасан байна.
Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороо, Этүгэн зочид буудлын хажууд хог шатаж байна гэсэн дуудлагыг 18:17 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 2 дугаар тасгийг гаргахад ил задгай хог шатсаныг аюулгүй болгосон байна.
Баянгол дүүргийн гуравдугаар хороо, 37 дугаар сургуулийн дотуур байрнаасутаа гараад байна гэсэн дуудлагыг 21:03 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн хоёрдугаар тасгийг гаргахад дулааны сувагт хог шатаж байсныг унтраасан. Уг галд нэр, хаяг нь тодорхойгүй 1 иргэн түлэгдсэн байсныг дулааны сувагаас гаргаж авран, ЯТТ-ын 103-ын эмчид хүлээлгэн өгчээ.
Сонгинохайрхан дүүргийн наймдугаар хороо, Баянцагааны зургадугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 21:26 цагт өгснөөр Аврах, гал унтраах 29 дүгээр ангийн тасгийг гаргахад 3х7 метрийн хэмжээтэй амбаарын хана, дээврийн хэсэг шатаж байсныг унтраасан байна.
Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 22:40 цагт өгснөөр Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад 4х8 метрийн хэмжээтэй байшингийн хойд талын ханын хэсэг шатаж байсныг унтраасан.
Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлэгийн есдүгээр гудамжиндбайшин шатаж байна гэсэн дуудлагыг 22:55 цагт өгснөөр Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргахад иргэн Б-ийн хашаанд хог шатсаныг иргэд унтраасан байсан.
Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороо, Урт цагааны урд зургадугаар байрны хажууд хог шатаж байна гэсэн дуудлагыг 00:13 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн хоёрдугаар тасгийг гаргахад задгай хог шатаж байсныг унтраасан.
Баянгол дүүргийн 15 дугаар хороо, зургадугаар Бичил хороолол12 дугаар байр хоёрдугаар орцонд утаа гараад байна гэсэн дуудлагыг 00:20 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн хоёрдугаар тасгийг орцонд хог шатаж байсныг унтраасан.
Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 42 дугаар гудамжинд байшин шатаж байнагэсэн дуудлагыг 01:18 цагт өгснөөр Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад 8х12 метрийн хэмжээтэй байшингийн тааз, хана, дээврийн хэсгийн 20 см зузаан үртсэн дулаалга шатаж байсныг унтраажээ.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ