Ноцтой гэмт хэрэг учир гадуур шалгах боломжгүй гэжээ

“Гал голомт” хөдөлгөөний тэргүүн Ч.Мөнхбаяр нарын зургаан хүнийг батлан даалтад гаргах хүсэлтийг УИХ-ын гишүүн Г. Уянга, С. Ганбаатар, Ц. Оюунбаатар, Л. Цог нар гаргасан ч Ч. Мөнхбаяр нарыг батлан даалтад гаргаж авах хүсэлт тавьсан.
Тэгвэл Сүхбаатар дүүргийн шүүхээс энэ хүсэлтэд татгалзсан хариу өгчээ. Учир нь ноцтой гэмт хэрэг учир гадуур шалгах боломжгүй гэж мэдэгдсэн байна.
Тэдэнд дөрвөн зүйл анги тулгаж байгаа юм байна. Нэгдүгээрт, зандалчлах. Энэ зүйлчлэлээр бол 20-25 жилийн ял авах аж. Хоёрдугаарт, галт зэвсгийг хууль бусаар олж авч хадгалсан гэдэг ангиар бас шалгаж байгаабөгөөд энэ зүйлчлэлээр5-10 жилийн ял авах заалт байдаг юм байна. Мөн бусдыг дарамталж мөнгө авсан, бас зэвсэг хэрэглэж хүн алахыг завдсан гэсэн зүйл ангиар шалгаж байгаа аж.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ