Сэтгүүлчид баяраа ямар ч алкохолгүй тэмдэглэнэ

Монголын сэтгүүлзүйн шилдэгийг шалгаруулах ёслол маргааш болох гэж байгаа бөгөөд сэтгүүлчид баяраа ямар ч алкохолгүй тэмдэглэх гэж байна.

Монголын сэтгүүлчдийн эвлэлийн Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр Монголын үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоо, идэвхи санаачлагыг улам өрнүүлэх, мэргэжлийн эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор “Монголын сэтгүүл зүйн салбарын 2013 оны шилдэгийн шилдэг”-ийг шалгаруулахаар болсон билээ.

Сэтгүүлзүйн шилдэгийн шилдэгийг шалгаруулах уг шалгаруулалт нь хэвлэл мэдээллийн бүх телевиз, радио, мэдээллийн сайт, сонинд нээлттэй бөгөөд сэтгүүлчдийн шинэ жилийн нэгдсэн арга хэмжээ юм. Уг шалгаруулалтаар хэвлэлийн салбарт ажиллаж байгаа бүх мэдээллийн хэрэгслүүдээс тус бүр оны шилдэг сэтгүүлч, оны шилдэг хэвлэл мэдээллийн байгууллагуудыг тодруулна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ