Суудлын тэрэг 1000 төгрөг төлнө


Нийслэлийн захын цэгүүдэд байрлах шалган бүртгэх товчоогоор автомашин өнгөрөхдөө 500 төгрөгний хураамж төлдөг байсныг НИТХ-ын тогтоолоор өөрчлөөд байгаа. Тодруулбал шалган бүртгэх товчоогоор өнгөрч байгаа Улаанбаатар хотын улсын дугаартай автомашин татвар төлөхгүй, харин орон нутгийн тээврийн хэрэгслүүд тогтоосон үнийн дагуу төлбөр төлөх юм байна.
Үүнд суудлын тэрэг 1000 төгрөг, ачааны тэрэг 3.5 тн хүртэл 1000, 3.5-18 тн хүртэл 2000, 18-24 тн хүртэл 3000, 24 тонноос дээш бол 5000 мянган төгрөг, механизм мөн 5000 төгрөгийн хураамж төлөх юм байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ