Дарханд хоёр хүн осгож амиа алдав

Энэ сарын 21-нд дархан-Уул аймгийн Дархан сумын долдугаар багт хүн нас барсан байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.

Мэдээллийн дагуу очоод шалгахад долдугаар багт оршин суух 45 настай эрэгтэй Э, 11 настай эрэгтэй Б нар нь ил харагдах гэмтэл шархгүй осгосон байдалтай нас барсан байжээ. Хэргийг аймгийн цагдаагийн газар шалгаж байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ