Хамт сурч байсан хүүхэд нь дээрэмджээ

СБД-ийн 22-р хороо, тахилтын автобусны эцсийн буудал дээр дээрэмдүүлсэн хүн байна гэсэн дуудлагаар очиж шалгахад СХД-ийн 22-р хороонд оршин суух иргэн М-ийн гар утсыг СХД-ийн нэгдүгээр хороонд оршин суух 19 настай Б гэгч нь бусадтай бүлэглэн дээрэмджээ.

Мөн БГД-ийн тавдугаар хороо 96-р сургуулийн дэргэд хамт сурч байгаад шилжсэн хүүхэд миний гар утсыг булаагаад зугтаалаа гэсэн мэдээллийн дагуу шалгахад БГД-ийн зургадугаар хороонд оршин суух 8А ангийн сурагч Т-ийн гар утсыг нь ХУД-ийн хоёрдугаар хороонд оршин суух 15 настай эрэгтэй А гэгч нь бусадтай бүлэглэн булаасныг шалгаж байна.

БЗД-ийн 27-р хороо 102-р сургуулийн дэргэд цүнхээ булаалгалаа гэсэн мэдээллээр очиж шалгахад БЗД-ийн 19-р хороонд оршин суух иргэн Ц-ийн цүнхтэй бичиг баримт, эд зүйлийг булаасан хэргийг БЗД-ийн 21-р хороонд оршин суух 19 настай эрэгтэй М гэгч нь үйлдсэнийг илрүүлж БЗД-ийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ