Согтуурсан үедээ дулааны худагт унаж гэмтэв

БГД-ийн 11-р хороо МҮДС-ийн дэргэдээс согтуу хүн ГССҮТ-д ирж хэвтлээ гэсэн мэдээллээр шалгахад ЧД-ийн долдугаар хороонд оршин суух 45 настай эрэгтэй Г гэгч нь согтуурсан үедээ дулааны худагт унаж гэмтсэнийг шалгаж байна.

СБД-ийн гуравдугаар хороонд цонхоор хүүхэд унасан байна гэсэн мэдээллийн дагуу шалгахад тус хороонд оршин суух тавдугаар ангийн сурагч эрэгтэй М гэгч нь цонхноос унаж, одоо ГССҮТ-д эмчлүүлж байгаа юм байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ