2013 оны урлаг, соёлын онцлох үйл явдлууд

Bataar.mn мэдээллийн вэбсайтын зүгээс улиран одож буй 2013 оны онцлох үйл явдлуудыг салбар салбарынх нь хүрээнд цувралаар онцлон нэрлэж байгаа. Тэгвэл өнөөдөр манай эх орны урлаг, соёлын салбарын онцлох үйл явдлуудыг нэрлэж байна.

Д.Болд болон “UBS Music Video Awards” наадмын нэр хүнд унав

Төрийн соёрхолт дуучин Д.Болд “Би дурламаар байна” дуугаараа “UBS Music Video Awards-2013” наадмаас шилдэг эвлүүлэгч, график, дизайн, шилдэг продюссерын шагнал хүртсэн. “Би дурламаар байна” хэмээх дуу нь түүний бие даасан 11 дэх цомог болох “Хувцасаа тайлаад шид” цомогт багтсан бүтээл.

Тэгвэл энэ дууны ая нь Японы “Trinity Blood Wings” хэмээх хүүхэлдэйн киноны дууны ая бөгөөд клип нь James Blunt-ын дууны дүрс болон “Sony two worlds” рекордсын 3D зурагтын трэйлертэй адилхан байсан тухай цахим ертөнцөөр шуугиж, дуучин Д.Болдыг “хулгайч” хэмээн цоллоод байна.

Энэ явдал идэр залуу насандаа “Төрийн соёрхолт” цол тэмдгээр шагнуулсан түүнийг үзэгчид буруутгах гол шалтгаан болчихов. Яг үнэндээ Монголын урлагийн ертөнцөд “оюуны өмчийн хулгай” нэлээд байгаа гэдгийг мартаж болохгүй. Төр, ард иргэд нь үнэлж явдаг дуучин хулгайн дуу дуулсан нь ийнхүү сенсаци тарив. Үүгээрээ “Mongolian music” продакшнаас жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “UBS Music Video Awards-2013” наадмын нэр хүнд уналаа гэж дүгнэж болно. Учир нь энэ наадмын гол зорилго нь уран бүтээлчдийн чанар, чансааг үнэн бодитоор үнэлэх явдал билээ. Харин ийнхүү хулгайн дууг шилдгээр шалгаруулснаараа ямар ч цензур, шалгуургүй, өнгө мөнгө, нэр хүндийн илэрхийлэл болсон шагнал хэмээн хүмүүст ойлгогдох болсныг энэ жилийн Монголын урлаг соёлын ертөнцийн онцлох үйл явдлаар нэрлэж болно.

Төрийн соёрхолт уран бүтээлч нэгээр нэмэгдэв

Дэлхийд алдартай жүжгүүдийг тайзнаа амилуулж, үзэгч түмнийг сонгодог уран бүтээлийн цангаанаас гаргаж буй, УДЭТ-ын ерөнхий найруулагчийн албыг нэр төртэй залгуулж яваа Н.Наранбаатар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос Төрийн соёрхолт хэмээх хүндэт шагналыг гардан авлаа. Энэхүү шагнал очих ёстой хүндээ очсон хэмээн олон хүмүүс баяртай байгаа юм.

Төрийн соёрхолт гэдэг өндөр дээд шагналыг хэн дуртай аавын хүү нь хүртдэг эд биш.Төрийн соёрхолт хүртсэн Б.Шарав, Н.Жанцанноров гуай нарыг ёстой агуу хүмүүс гэдэгтэй хэн ч маргахгүй тэдний зохиосон гайхалтай аялгуу одоо хүртэл биднийг уярааж байлдан дагуулсаар байдгийг дурдаж болно.

Тэгвэл отгон соёрхолт маань хамгийн сүүлд дэлхийд алдартай “Гамлет” жүжгийг найруулан тавьсан нь олон нийтээс өндөр үнэлгээ авсан билээ. Н.Наранбаатар “Тэнгэрийн хүү”, “Тамгагүй төр” зэрэг жүжгүүдийг найруулснаас гадна “Хар санаа, хайр сэтгэл” жүжгийн Фердинанд, “Саран хөхөө”-гийн номч түшмэл Дарма, “Атга нөж”-ийн Жамуха, “Харц хатан”-ы Ёндон зэрэг дүрүүдийг бүтээсэн юм. Ийнхүү иргэдийнхээ хайр хүдэтгэлийг хүлээсэн хамгийн отгон Төрийн соёрхолт уран бүтээлч энэ онд тодорлоо.

Монголчууд дэлхийн “одод”-ыг дэргэдээс нь харав

СЭТГЭГДЭЛ БИЧИХ