Сэтгүүл зүйн шилдгүүд өнөөдөр тодорно

Монголын үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоо, идэвхи санаачлагыг улам өрнүүлэх, мэргэжлийн эв нэгдлийг бэхжүүлэх, мэргэжлийн холбоодын хамтын ажиллагааг сайжруулахад тус дөхөм үзүүлэх зорилгоор Монголын сэтгүүлчдийн эвлэлийн Гүйцэтгэх зөвлөлөөс “Монголын сэтгүүл зүйн салбарын 2013 оны шилдгийн шилдэг”-ийг шалгаруулах уралдааныг зарласан билээ.

“Монголын сэтгүүл зүйн салбарын 2013 оны шилдгийн шилдэг"-ийг “Оны шилдэг сэтгүүлч”, “Оны шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага” гэсэн хоёр багцаар шалгаруулах аж.

"Монголын сэтгүүл зүйн салбарын 2013 оны шилдгийн шилдэг”-ийг шалгаруулах хүндэтгэлийн ёслолын үйл ажиллагаа өнөөдөр "Бэст Вэстэрн Премьер Туушин" зочид буудлын "Соёмбо" танхимд 10.00цагт эхэлнэ.

Оны шилдэг хэвлэл мэдээллийн байгууллагыгдолоо, Оны шилдэг сэтгүүлчийг есөн номинациар шалгаруулах бөгөөд сэтгүүл зүйн салбарын бүхий л салаа мөчрийг хамарсан онцгой чухал үйл явдал болох юм.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ