Эх нялхаст дөрвөн ихэр хүүхэд мэндэллээ

Өнөөдөр өглөө Эх нялхас Эрдэм шинжилгээний төвд гайхалтай үйл явдал боллоо. Тодруулбал, дөрвөн ихэр хүүхэд хорвоод мэндэлж Монгол улс бүл нэмсэн байна. Ихрүүдийн гурав нь охин, нэг нь хүү юм байна. Эх хүүхдүүдийн биеийн байдал сайн байгаа бөгөөд ихрүүдийн ээжийгн.Хандсүрэн аавыг н.Баттулга гэдэг аж. Тэд Сэлэнгэ аймгийн харьяат юм байна. Хосууд ихрийн удамтай бөгөөд дөрвөн ихэр хүүхэдтэй болсондоо хязгааргүй баяртай байгаа гэнэ. Дөрвөн ихэр хүүхэдтэй болсон гэр бүлдээ аз жаргал эрүүл энхийг хүсье.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ